images

Өвөр Монгол ДНБ-ий өсөлтөөрөө Хятадад тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-24


   2024 оны эхний гуравдугаар сарын байдлаар Өвөр Монгол, Хэнань муж, Чончинь тойрог дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө Хятад улсад тэргүүлж байна. Энэ гурван бүс нутгийн ДНБ-ий өсөлт Хятадын дундаж болох 4.8 хувиас хэдийнээ давжээ. Тухайлбал, одоогийн байдлаар Өвөр Монголын ДНБ 5.8 хувийн өсөлттэй байна. Мөн энэ оны эхний хагаст 6.2 хувийн өсөлтөөрөө Хятадын 31 муж, өөртөө засах орныг тэргүүлсэн юм. Өнгөрсөн оны эцсээр Өвөр Монголын ДНБ-ий өсөлт 7.3 хувьтай гарч Хятад улсын дунджаас давсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.