images

Өвөр Монголд Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-24


   Өвөр Монгол Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх буюу хил залгаа орших улсуудаасаа жуулчид олноор хүлээж авах бодлого хэрэгжүүлж байна. XVII зууны Цайны зам нь 200 гаруй хотыг дайран 13 мянган км үргэлжилж Өмнөд Хятадаас Монголоор дайран Орост хүрдэг байжээ. Иймээс Өвөр Монгол Цайны замын аялал жуулчлалыг дэмжихээр аяллын 10 маршрут гаргасан байна. Мөн Хайлаар-Чита, Хайлаар-Владивосток, Манжуур-Эрхүү, Манжуур-Краснояарск, Манжуур-Улаанбаатар гэсэн нислэгийн шинэ чиглэл нээжээ. Түүнчлэн Хөххот-Эрхүү, Манжуур-Улаан-Үдийн захиалгат нислэг нээсэн нь Монгол, Оросоос жуулчид ихээр татжээ. Улмаар Монгол-Хятад, Орос-Хятадын хооронд энэ оны эхний долоон сарын байдлаар хоёр сая гаруй хүн зорчсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.