ОХУ: Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа Өмнөд Солонгост ямар ч хохирол учруулахгүй
Анд нөхдийн мэдээ
2024-10-24
Хойд Солонгос улс Оросын армийг дэмжих зорилгоор Украины дайнд цэрэг илгээсэн гэх мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яам эрс няцаав. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Хойд Солонгос улс цэрэг илгээсэн тухай мэдээллийг эрс үгүйсгэж "худал, хэтрүүлсэн мэдээлэл" гэж мэдэгджээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хойд Солонгосын цэргүүд Орост ирснийг нотлох баримт байгаа гэж мэдэгдсэн тухай асуултад тэрбээр “Хойд Солонгосын цэргүүдийн байршлын талаар Пхеньянаас асуусан нь дээр” гээд асуултад хариулахаас зайлсхийсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч М.Захарова Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба яагаад Умард Солонгос Орос руу цэрэг илгээж байгаа талаар зарлаж шуугиан тарьсныг гайхаж буйгаа илэрхийлээд "Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа Өмнөд Солонгост ямар ч хохирол учруулахгүй" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.