images

Украины арми хойд солонгос цэргүүдэд хандсан сэтгэл зүйн дайн эхлүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-24


   Украины арми удахгүй дайнд орохоор бэлтгэж буй хойд солонгос цэргүүдэд хандан сэтгэл зүйн дайн эхлүүлээд байна. Өөр улсын дайнд хөндлөнгөөс орж, шаардлагагүй зүйлд амиа золиослох биш, харин бууж өгөх, эсвэл сайн дураараа дагаар орох замаар амиа аврахыг хойд солонгос цэргүүдэд уриалжээ. Тус улсын Батлан ​​хамгаалах яамны "Би амьдармаар байна (Хочу жить)" нэвтрүүлгээр дамжуулан ОХУ-д алба хаахаар ирсэн хойд солонгос цэргүүдэд хандаж “Харийн нутагт үхэх утга учиргүй замыг бүү сонго. Эх орондоо буцаж чадахгүй байгаа олон зуун мянган орос цэргийн хувь заяаг бүү давт" гэх зэргээр уриалсан байна. Улмаар Украин улс үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоос үл хамааран хэнийг ч хүлээн авахад бэлэн байгааг сурталчилж, бууж өгсөн мянга мянган орос цэргүүд халуун хоол, эмнэлгийн үйлчилгээ авч, дайн дуусахыг хүлээж байгаа болохыг онцолж, төгсгөлд нь мессенжер болон утсаар холбоо барих мэдээлэл, QR код хүртэл оруулжээ. Бичлэг дээрх солонгос контент нь орчуулгын программ ашиглан украин хэлнээс солонгос хэл рүү орчуулсан болох нь харагдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.