images

Японы алдарт бэйсболчны цохьсон бөмбөг 4.3 сая долларын үнэ хүрэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-24


   Бэйсболын “Los Angeles Dodgers” багтай хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсан япон тамирчин Оотани Шоохэйгийн амжилттай цохьсон 50 дахь бөмбөг өчигдөр өглөө цахим дуудлага худалдаагаар 4392000 сая долларын үнээр зарагдлаа. АНУ-ын “Goldin Auctions” компанийн мэдээлснээр дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн бэйсболын тэмцээнд ашигласан бөмбөг болжээ. 1998 онд “St. Louis Cardinals” багийн тамирчин Марк МакГвайрын амжилттай цохьсон 70 дахь бөмбөг дуудлага худалдаанд 3005000 долларын үнэ хүрснээр өмнөх амжилтыг эзэмшиж байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.