images

Леброн Жэймсийн мөрөөдөл биелэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-23


   Сагсан бөмбөгийн спортын энэ цаг үеийн шилдэг тамирчдын нэг Леброн Жэймс өчигдөр хүү Бронни Жэймсийн хамт талбайд гарч “Los Angeles Lakers” багийн улирлын тоглолтыг нээлээ. Л.Жэймс одоогоос таван жилийн өмнө хүүтэйгээ нэг багт тоглох мөрөөдөлтэй гэдгээ ярьж байсан бол тэд одоо NBA-д хамт тоглож байгаа анхны аав, хүү хоёр болоод байна. Энэ тухай тэрбээр “Хамтдаа онооны хүснэгтэд нэрээ бичүүлж, хамтдаа оноогоо шалгаж буй энэ мөчийг би хэзээ ч мартахгүй” гэв. Тэд өчигдөр “Minnesota” багийн эсрэг тоглож Л.Жэймс 16 оноо авсан бол Б.Жэймс талбай дээр гурван минут тоглож, нэг амжилттай дамжуулалт өгчээ. Л.Жэймс бол NBA-н дөрвөн удаагийн аварга, 20 удаа “All-Star” авсан тамирчин юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.