images

Хятад улс австрали дарсны хамгийн том импортлогч болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-23


   Хятад улс Австралийн дарсанд ногдуулдаг импортын татварын хоригийг цуцалснаар тус улсын дарсны хамгийн том импортлогч боллоо. SBS News агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын сүүлийн байдлаар Австралийн дарсны жилийн экспортын хэмжээ 2 тэрбум, 390 сая австрали доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувиар өссөн байна. Энэ нь Хятад руу хийх экспортын хэмжээ ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм. 270 сая австрали долларын дарсны импорт хийсэн Хонконгийг оруулбал Хятад руу хийсэн экспорт нийт дүнгийн 40 орчим хувийг эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд Хятад улс Австралийн дарсны хамгийн том импортлогч байсаар ирсэн. Гэвч Австрали Хятадыг хяналтанд байлгах хүчин чармайлтад АНУ-тай нэгдэж, 2018 онд Хятадын "Huawei" утсыг 5G сүлжээнд оруулахыг хориглосноор Хятад улс австрали дарсны импортод хориг тавьсан юм. Харин 2022 онд Австралийн Хөдөлмөрийн нам засгийн эрхэнд гарсны дараа хоёр улс худалдааны салбарт харилцаагаа сэргээж, дарсанд ногдуулсан хоригийг аажмаар цуцалснаар ийм үр дүнд хүрчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.