Монголчуудыг сүмод хөтөлсөн Оошима ояката нас барлаа
Анд нөхдийн мэдээ
2024-10-23
Монголын анхны сүмогийн бөхчүүдийг төрүүлсэн Оота Такэо буюу Оошима ояката 77 насандаа чихрийн шижин өвчний улмаас өчигдөр таалал төгслөө. 1947 онд төрсөн тэрбээр Тацүнами дэвжээнд 16 настайдаа элсэн барилдаж 13 жилийн дараа өөрийн хамгийн дээд цол оозэкид хүрсэн юм. Улмаар зодог тайлсныхаа дараа 1980 онд Оошима дэвжээг байгуулан Мэргэжлийн сүмогийн холбооны журмын дагуу 65 нас хүртлээ ажиллаад 2012 онд тэтгэвэртээ гарчээ. 1992 онд тэрбээр Японы мэргэжлийн сүмод Монгол улсаас элссэн анхны зургаан бөхийг хүлээн авсан түүхтэй. Улмаар Оошима дэвжээнээс сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, комүсүби Кёкүшүзан Д.Батбаяр, макүшита Кёкүтэнзан Б.Энхбат төрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.