images

“Чингис хаан” дууг дуулсан Пол Эндрю нас барав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-23


   Английн хүнд металл “Iron Maiden” хамтлагийн дуучин, Пол Ди'Анно нэрээрээ алдаршсан Пол Эндрю өнгөрөгч даваа гарагт 66 насандаа таалал төгслөө. Тэрээр хамтлагийн анхны хоёр цомог болох “Iron Maiden” (1980), “Killers” (1981)-ийн дуунуудыг дуулсан бөгөөд “Killers” цомогт нь “Чингис хаан” дуу багтдаг. Энэ цомгийн тав дахь дуу болох “Чингис хаан” дууг хамтлагийн ахлагч Стив Харрис 25 настайдаа бичжээ. "Дайнд орох үеийн Чингис хааны армийн сүр хүч, дуу чимээг илэрхийлэхийг зорьсон" хэмээн С.Харрис энэ дууны талаар ярьж байв. П.Эндрю мөн Remember Tomorrow”, “Running Free” дууг С.Харристай хамтран бичсэн юм. 1978 онд хамтлагийн гоцлол дуучин байсан П.Эндрю гурван жилийн дараа хамтлагаасаа гарч “Di’Anno”, “Gogmagog”, “Battlezone”, “Killers” хамтлагт дуулж байжээ. Мөн интернэт кафэ, зочид буудал, рестораны бизнес эрхэлж байв. Тэрбээр таван удаа гэрлэсэн, зургаан хүүхэдтэй. 2021 онд түүний өвдөгний мэс засал хийлгэх зардлыг шүтэн бишрэгчид нь босгож байсан бөгөөд удаа дараа хийлгэсэн мэс заслын сүүлийн шатны зардлыг “Iron Maiden” хамтлаг дааж байжээ.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.