Шинэ Зеланд: Нисэх буудал дээр тэврэлдэх хугацаанд хязгаар тавив
Анд нөхдийн мэдээ
2024-10-22
Шинэ Зеланд улсын Данедин хотын олон улсын нисэх онгоцны буудал зочдыг унаанаас буулгах, үдэж өгөх, угтаж авах хэсэгт тэврэлдэх хугацааг гурван минутаар хязгаарлах зөвлөмж гаргасан байна. Ялангуяа тээврийн хэрэгслээс зочдыг буулгах хэсэгт хүмүүс удаан тэврэлдэж зогссоноос болж бөөгнөрөл, замын түгжрэл үүсэх зэргээс нийсэх буудлын ажиллагаа доголдох болсон тул ийм арга хэмжээ авчээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус нисэх буудлын гаднах зогсоолын тээврийн хэрэгслээс зорчигчид буух хэсэгт "Тэврэх хамгийн дээд хугацаа 3 минут байна" гэсэн анхааруулга байрлуулсан байна. Улмаар "Салах ёс илүү удаан гүйцэтгэхийг хүсэж байгаа хүмүүс авто зогсоолоор үйлчлүүлнэ үү" гэжээ. Онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дан де Боно замын түгжрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сараас эхлэн энэхүү мэдэгдлийг байршуулсан болохыг дурдаад “Хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхэд гурван минут хангалттай. Ер нь 20 секунд тэврэлдэх нь аз жаргалын гормон ялгаруулахад бүрэн хүрэлцэнэ” гэжээ. Харин үйлчлүүлэгчид хувь хүний эрх чөлөөнд хэт халдаж байна гэж шүүмжилсэн бол нисэх буудлын дарга “Энэ бол зүгээр л зөвлөмж. Бидэнд хүмүүсийн тэврэлдэхийг хянах цагдаа байхгүй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.