images

Япончууд хуучин гар утас худалдаж авах нь ихэсчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-22


   Токиогийн “MM Research Institute” судалгааны компани саяхны нэгэн судалгаагаараа 2024 онд Японд хуучин гар утасны борлуулалт нэмэгдэж түүхэн дээд түвшинд хүрснийг тогтоогоод, шинэ төхөөрөмжийн үнэ өндөр байгаа нь ийм байдалд хүргэж байгааг онцолжээ. Тухайлбал, Япон улсад энэ онд худалдсан нийт гар утасны 10.8 хувь нь хуучин гэнэ. Тус улсад өнгөрсөн жил 3.15 сая хуучин гар утас худалдаалсан бол энэ жил түүнээс 15.5 хувиар олныг борлуулсан байна. Мөн хуучин гар утасны зах зээл зургаа дахь жилдээ дараалан нэмэгдэж байгаа нь энэ аж. Энэ өөрчлөлтөд Хятад болон бусад орноос очсон жуулчид хуучин “iPhone” гар утас худалдаж авдаг нь тодорхой нөлөө үзүүлснийг судалгааны тайланд мөн дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.