images

"Харри Поттер"-ийн зохиолч хатагтай язгууртны хэргэмээс юуны учир татгалзав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-22


   "Харри Поттер" цуврал зохиолыг бичсэн Их Британийн зохиолч Ж.К.Роулинг Их Британийн Лордуудын танхимаас язгууртны статус олгох санал ирсэнд хоёр ч удаа татгалзсан байна. Тэрбээр Хөдөлмөрийн намаас нэг удаа, Консерватив намаас мөн нэг удаа нэр дэвшүүлсэн язгууртны хэргэмээс татгалзсан тухайгаа Х хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Их Британийн Лордуудын танхим нь шашны санваартан болон язгууртнуудаас бүрддэг бөгөөд ихэнх язгууртныг Ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу эзэн хаан томилдог. Томилгоог Сенатын томилгооны хороо хянаж үзсэний эцэслэн шийддэг ажээ. Ж.К.Роулинг "Гурав дахь удаагаа санал ирвэл би аанай л татгалзах болно” гээд “Энэ нь тэр хатагтайтай огт хамаагүй, зөвхөн миний шийдвэр” гэжээ. “Тэр хатагтай” гэдэг нь Консерватив намын даргад нэр дэвшигч Аж үйлдвэрийн сайд асан Кеми Баденок юм. Сайд асан К.Баднок саяхан өгсөн ярилцлагадаа “Ж.Роулинг бид хоёр трансжендэр хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүйгээрээ үзэл бодол нэгтэй” гэсэн байна. Зохиолч бээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө эмэгтэй хүн гэж тодорхойлсон трансжендер хүмүүсийн эсрэг үг хэлсээр ирсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.