images

Нью-Йорк, Лондоны хооронд нэг цаг ниснэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-10-22


   АНУ-ын Техас мужид төвтэй “Venus Aerospace” компани хэт авианы нисэх онгоц “Stargazer”-ийн ээлжит туршилтын нислэгийг амжилттай үйлджээ. Зорчигч тээврийн зориулалттай энэхүү онгоц нь цагт 7300 км буюу дууны хурднаас ес дахин хурдан бөгөөд Нью-Йорк, Лондоны хооронд ердөө нэг цаг нисэх юм. Холимог хөдөлгүүртэй энэ онгоц газраас хөөрөхдөө уламжлалт реактив хөдөлгүүр ашиглах бол 170 мянган фут буюу 500 метрийн өндөрт гараад пуужингийн хөдөлгүүрт шилжих зарчимтай ажээ. Ирээдүйн онгоцны хөдөлгүүрийг “Stargazer” онгоцыг дуурайлган хийсэн нисгэгчгүй аппарат дээр туршиж байна. Цуврал туршилт амжилттай болсон тохиолдолд “Stargazer” нь дууны хурднаас илүү хурдтай зорчигч тээврийн анхны онгоц болох юм.

    “Venus Aerospace”-ээс гадна Австралийн “Hypersonix” стартап компани мөн хэт авианы онгоц бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд  ялгаатай тал нь “Dart AE” хэмээх энэ онгоцыг АНУ-ын Батлан хамгаалах яамны захиалгаар буюу цэргийн зориулалтаар бүтээж байгаа ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: “Venus Aerospace”

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.