17 настай тува бөх Монгол улсын аварга болов
Анд нөхдийн мэдээ
2024-10-22
Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр болсон Үндэсний бөхийн өсвөр болон залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны 17 насны ангилалд ОХУ-ын Тува улсын бөх Максим Ооржак түрүүллээ. Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд өсвөрийн 16, 17, 18 гурван насны ангилалд 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын 230 хүүхэд барилдсан бөгөөд Тува улсын бөхчүүд багаараа ирж оролцсон юм. Монгол үндэсний бөхийн барилдаанд гадаад улсын бөх анх удаа түрүүлж буй нь энэ юм. Тувагийн үндэсний бөх хүреш нь монгол бөхтэй гарал нэг, өнөөдрийн хэлбэр нь монгол бөхтэй олон талаар төстэй бөгөөд зодог, шуудаг, монгол гутал өмсөж барилддаг, мэх, дэвээ шаваа, цол зэрэг нь монгол бөхийнхтэй ижил байдаг. Тувачууд Наадым буюу Наадам, Шагаа буюу Сар шинийн баяр, мөн овоо тахилга болон орон нутгийн чанартай найр наадмын үеэр хүреш бөх барилддаг уламжлалаа өнөө хүртэл хэвээр хадгалж иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.