images

Японы эзэн хааны ээж Мичико 90 нас хүрлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-22


   Японы эзэн хаан Нарүхитогийн ээж Мичико аравдугаар сарын 20-нд 90 нас хүрлээ. Тэрбээр тус улсын угсаа залгамжлах ханхүүтэй гэрлэсэн анхны эгэл эмэгтэй юм. Мичико хатан 1934 онд Токио хотод төрсөн бол 1957 онд Карүизава теннисний талбайд ирээдүйн хаан Акихитотой анх танилцан 1968 онд сүй тавьж, 1959 онд гэрлэжээ. Ингээд 1961 онд одоогийн хаан Нарүхито буюу Хирог, 1965 онд угсаа залгамжлах ханхүү Фүмихито буюу Аяаг, 1969 онд гүнж Нориг төрүүлжээ. 1989 онд Акихито хаан ширээг залгамжлан аваад 2019 онд төрийн эрх барьсан 30 жилийн ойгоо тэмдэглээд ууган хүүдээ хаан суудлаа өгсөн юм. Ийнхүү ханилаад 65 жил болсон тэд 2011 оны их газар хөдлөлтийн дараа байгалийн гамшигт өртсөн иргэдтэй биечлэн уулзаж 49 хоног явсан байдаг. Өмнөх хаан Акихито өнгөрсөн 12 дугаар сард 90 нас хүрсэн тул тэд ийнхүү хоёул 90 насны босгыг алхлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.