Украины тусгай хүчний командлагч Хойд Солонгост анхааруулга өгөв
Анд нөхдийн мэдээ
2024-10-21
БНАСАУ Оросын армид дэмжлэг үзүүлэх зорилгоор Украины дайнд олон тооны цэргээ илгээж буй энэ цаг үед Украины армиас Умард Солонгост хандан солонгос хэлээр анхааруулга илгээв. Украины Үндэсний гвардийн тусгай хүчин "Азов"-ын бригадын командлагч, штабын дарга, дэд хурандаа Богдан Кротевич Х хуудсандаа Хойд Солонгос улс Украины эсрэг цэрэг илгээснийг солонгос хэлээр нийтлээд "Энэ бол 1945 онд ЗХУ-ын коммунист дэглэмийн уршгаар зохиомлоор хуваагдсан Солонгосын хойгийн хуваагдлыг арилгах боломж Өмнөд Солонгост олдож буй хэрэг" гэжээ. Тэрбээр мөн "Энэ бол цөмийн зэвсгийн товчлууртай хөршөөс (Хойд Солонгос) Зүүн Ази бүхэлдээ ангижрах боломж юм" гэжсэн байна. "Азов" нь Оросыг дэмжигчдийн эсрэг тэмцэх зорилгоор 2014 онд цэрэгжсэн анги хэлбэрээр зохион байгуулагдаж, 2015 онд байнгын армийн бүрэлдэхүүнд багтсан бригад юм. Саяхан энэ бригад Украины Донецк мужийн Бахмут хотод Оросын цэргийн томоохон довтолгоог амжилттай няцааж буй тухай дүрс бичлэг нийтлэгдэж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.