images

Хонконг: Нэг удаагийн хуванцар савыг хэрэглээнээс халав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-21


   Хонконгод энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ресторан болон жижиглэн худалдааны салбарт нэг удаагийн хуванцар савны хэрэглээг бүрэн хориглохоор болсон тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Уг журмын дагуу ресторан, зочид буудлуудад нэг удаагийн хуванцар аяга сав, гоо сайхны хэрэгсэл, усны сав зэргийг худалдахгүй, нийлүүлэхгүй байхаар болсон байна. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд 2000-100 мянган хонконг долларын торгууль ногдуулах бөгөөд нэг удаагийн хуванцар сав хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, 10 хоногийн дотор дутагдлаа арилгахаар журамлажээ. Өнөө өглөөний байдлаар ресторан, үйлчилгээний газрууд хуванцар халбага, сэрээг цаасан болгож солиод байгаа талаар “South China Morning Post” сонин мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.