images

Японы автомашин үйлдвэрлэгч гурван том компани хамтран ажиллахаар болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-21


   Японы автомашин үйлдвэрлэгч гурван том компани болох “Toyota Motor”, “Honda Motor”, “Nissan Motor” автомашины программ хангамж хөгжүүлэхэд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Тэд цонх онгойлгох, шил арчих зэрэг автомашины компьютерийн үйл ажиллагааны техникийн үзүүлэлтүүдийг нэг стандартад оруулах юм байна. Японы компаниуд хоорондын хамтын ажиллагаагаа хурдасгаж байгаа нь энэ салбарт ноёрхож буй АНУ, Хятадын эсрэг өрсөлдөөнөө сайжруулах зорилготой байгаагийнх юм. Мөн энэ гурван компани цаашид автомат жолоодлогын технологийн талбарт хамтран ажиллана. Тус улсын Засгийн газар SDV буюу тээврийн хэрэгслийн программ хангамжийн дэлхийн зах зээлийн 30 хувийг эзэмшихээр зорьж байгаа тул дотоодын компаниуд хамтран ажилласнаар энэ амжилтад хүрч чадна гэж үзсэн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.