Амьсгал хураасан гэж үзэж байсан өвчтөн гэнэт ухаан оржээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-21
АНУ-ын нэгэн эмнэлэгт, тархи нь үхэжсэнээс амьсгал хураасан гэж үзэж байсан өвчтөн гэнэт ухаан орж сэргэсэн явдал гарчээ. Орон нутгийн NPR радиогийн мэдээлснээр, 36 настай Энтони Томас 2021 оны аравдугаар сард мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас Кентакки мужийн Ричмонд эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Эмч нар түүний биед нарийн шинжилгээ хийж үзээд, тархи нь үхэжсэний улмаас өөд болсон гэсэн дүгнэлт гаргажээ. Улмаар эд эрхтнийг нь авч шаардлагатай өөр өвчтөнд шилжүүлэн суулгахаар болж, эрхтнүүд нь эрүүл эсэхийг шинжлэхээр зүрхэнд нь катетер тавьсан байна. Гэтэл Э.Томас гэнэт ухаан орж нүдээ нээжээ. Тухайн үед тэнд байсан Эрхтэн донорын нийгэмлэгийн (KODA) ажилтан Наташа Миллер хэлэхдээ "Маш ойлгомжгүй нөхцөл байдал үүсч бүгд цочирдсон. Мэс засалч эмч "Би эндээс явлаа” гэж бухимдлаа илэрхийлсэн” гэжээ. Эцэст нь амьсгал хураасан гэж үзэж байсан Э.Томасйн биеийн байдал хэвийн болж эмнэлэгээс гарсан байна. Эрхтэн хадгалах мэргэжилтэн Николетта Мартин энэ талаар холбогдох байгууллагад захидал бичсэнээр энэ хэрэг олон нийтэд ил болсон аж. Эд эрхтний худалдан авалтыг хянадаг Холбооны Эрүүл мэндийн нөөц, үйлчилгээний газар (HRSA) энэ хэргийг шалгаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.