Украины дайнд оролцох хойд солонгос цэргүүд Орост иржээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-21
Украины дайнд Хойд Солонгос улс Оросын армид дэмжлэг үзүүлэхээр олон тооны цэрэг илгээж буй нь тодорхой болжээ. CNN агентлаг Украины Соёлын яамны Стратегийн харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын төвөөс (SPRAVDI) авсан солонгос хэлээр хэвлэсэн асуулгын хуудас болон видео бичлэгийг нийтэлсэн байна. Тус бичлэгт Хойд Солонгос цэргүүд Оросын сургалтын баазад цэргийн дүрэмт хувцас, зэвсэг хэрэгсэл хүлээн авч буй дүр зураг буусан байна. Энэ талаар CNN Хойд Солонгосын цэргүүд Украины фронт руу илгээгдэхээсээ өмнө бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа болохыг дурдаад "Энэ бол Москва, Пхеньяны харилцаа илүү дотно байгаагийн тод илрэл" гэсэн байна. Мөн асуумжийн хуудсан дээр солонгос хэлээр малгайн хэмжээ, цэргийн дүрэмт хувцасны хэмжээ болон гутлын размерийг бөглөх тухай хүснэгт байршжээ. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр Хойд Солонгос улс Орос руу 10 мянга орчим цэрэг илгээхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл авсан тухайгаа мэдэгдэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.