images

Франц Кафкагийн нас нөгчсөний 100 жилийн ой болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-18


   Австрийн алдарт зохиолч Франц Кафкагийн таалал төгссөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс герман-чех гаралтай энэ зохиолчийг дурсах жилийг Чех, Герман, Австри даяар тэмдэглэж байгаагаас гадна дэлхийн олон оронд Ф.Кафкагийн тухай театрын жүжиг, кино, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн олноор гарч байгаа билээ. Тэгвэл өчигдөр Туркийн Истанбул хотын нэгэн галерейд “Franz Kafka 1883-1924” үзэсгэлэнг нээлээ. Туркэд анх удаа гарч буй Ф.Кафкагийн тухай үзэсгэлэнд Чехийн уран зураачдын хар, цагаан 20 зургийг тавьсан бөгөөд үзэсгэлэнг Турк дэх Чехийн консулын газраас хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэнд зөвхөн хар, цагаан зургууд сонгосны учир нь түүний ажил, амьдралыг энэ хоёр өнгөөр төлөөлүүлэн ойлгуулах гэснийх аж. Ф.Кафкагийн сэтгэл зүйн байдал, зан араншин, залуудаа хүнд өвчинтэй тэмцсэн нь хар, уран бүтээлүүд нь цагаан өнгөөр илрэх юм байна. Монголд түүний “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд”, “Шүүх ажиллагаа”, “Сураггүй алга бологч” зэрэг хэд хэдэн зохиол нь хэвлэгдсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.