Дэлхийн брэндийн үнэлгээг “Samsung Electronics” тэргүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-10-18
Японы зах зээлийн судалгааны агентлагаас Азийн орнуудад явуулсан брэндийн үнэлгээний судалгаанд “Samsung Electronics” компани нэгдүгээрт бичигджээ. "Nippon Keizai Shimbun" сонины мэдээлснээр, Японы зах зээлийн судалгааны “Nikkei Research” агентлаг Азийн 11 орны 70 мянган хэрэглэгчийн дунд санал асуулга явуулахад хамгийн өндөр үнэлгээг “Samsung Electronics” компани авсан бол удаах байранд “Adidas”, гуравдугаар байранд “Apple” брэнд орсон байна. Харин Японы “Sony” дөрөвдүгээр байранд оржээ. Улмаар “Nike”, “Honda”, “Toyota”, “Microsoft”, “Panasonic”, BMW брэндүүдийг хүмүүс нэрлэсэн аж. Судалгаагаар Хятадын BYD, “Tencent”, “Haier” зэрэг дөрвөн компани эхний аравт багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.