Украин, Грек улсууд хоёр талын аюулгүй байдлын гэрээ байгуулав
Анд нөхдийн мэдээ
2024-10-18
Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис нар хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ ёсоор Грек улс Барууны орнуудын дэмжлэгтэйгээр F-16 сөнөөгч онгоцны нисгэгч, техникчийг сургахад тусламж авах, Украиныг Европын холбоо болон НАТО-д элсэхэд нь дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Украин улс энэ оны эхнээс эхлэн улс орнуудтай хоёр талын аюулгүй байдлын гэрээ байгуулж, зэвсэг техникээ тогтвортой сайжруулсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар Европын холбоотой хоёр талын нийт 27 хэлэлцээр байгуулжээ. Үүний зэрэгцээ Чехийн Засгийн газар Украиныг дэмжих зорилгоор энэ оны эхээр байгуулсан "Чехийн санаачилга" гэрээг ирэх онд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж, улмаар бусад улс орнуудыг үүнд нэгдэхийг уриалав. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар Чех улс дэлхийн 18 орноос 1.8 тэрбум доллар босгон Украинд сум нийлүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.