76 дахь удаагийн Франкфуртын номын яармаг болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-10-18
Германы Франкфурт хотноо болдог дэлхийн хамгийн том номын яармаг энэ сарын 16-20-ны хооронд болж байна. 1949 оноос хойш 76 дахь жилдээ болж байгаа энэ баярт 95 орны 4000 хэвлэн нийтлэгч оролцож байгаа гэнэ. Мөн дагалдах 650 үйл ажиллагаанд 1000 гаруй зохиолч оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн 215 мянган үзэгчийн тооноос энэ жилийнх давна хэмээн тооцоолжээ. Түүнчлэн Италийн хэвлэн нийтлэгчид энэ жилийн хүндэт зочноор уригдсан юм. Уг үзэсгэлэнд Монголын хэвлэн нийтлэгчид тогтмол оролцож ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.