images

Япон улс 9 сард 26.88 сая жуулчин хүлээн авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-17


   Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас энэ оны эхний есөн сарын байдлаар 26.88 сая жуулчин хүлээн авч, 2024 онд хүлээж авсан 25.07 сая жуулчны амжилтыг давуулснаа зарлав. Мөн өнгөрөгч 1-9 дүгээр сарын байдлаар тус улсад аялсан жуулчны тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 54.7 хувиар өссөн байна. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард Хятадаас 652300 жуулчин очсон нь өмнөх оныхоос хоёр дахин их гэнэ. Учир нь, Хятадын намрын дунд сарын баяр, улс тунхагласан өдрийн нийт 14 хоногийн амралтаар жуулчдын тоо огцом өсжээ. Түүнчлэн өнгөрөгч сард Өмнөд Солонгосын 656 мянга, Тайванийн 470 мянга, Хонконгийн 170 мянга, Америкийн 191 мянган жуулчныг хүлээн авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.