Тэйлор Свифт хар салхинд нэрвэгдсэн хүмүүст таван сая долларын хандив өргөв
Анд нөхдийн мэдээ
2024-10-17
АНУ-ын дуучин Тэйлор Свифт тус улсын зүүн өмнөд нутагт болсон хар салхинд нэрвэгдсэн хохирогсдод тусламж болгож таван сая доллар хандивласан байна. Тус улсын "Feeding America" тусламжийн байгууллага гаргасан мэдэгдэлдээ "Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж таван сая доллар хандивласан нэрт дуучинд бид маш их талархаж байна. Энэхүү хандивыг гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох, оршин суугчдыг нэн шаардлагатай хүнс, цэвэр ус, өдөр тутмын хэрэгцээт зүйлээр хангахад зарцуулна” гэжээ. Дуучин Т.Свифт олныг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл, эмгэнэлт явдал тохиох бүрт удаа дараа хандив өргөсөөр ирсэн юм. Тухайлбал өнгөрсөн жил дэлхийн томоохон хотуудаар аялан тоглолт хийж явахдаа тоглолт болсон нутгийн тусламжийн байгууллагуудад их хэмжээний хүнсний зүйл хандивласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.