images

Майкл Жэксоны алдартай хүрмийг дуудлагаар худалдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-17


   Попын хаан Майкл Жэксоны амьд ахуйдаа өмсөж байсан хүрэм ирэх сард Их Британид болох дуудлага худалдаанд орохоор болжээ. Дуудлага худалдааны Propstore компани алдарт дуучны хоёр хүрэм, түүний өөрийн гараар бичсэн дууны үгтэй цаасыг ирэх сарын 15-нд болох худалдаанд оруулахаар болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. М.Жэксоны дотнын найз, Омер Бат хэмээх Норвегийн рэпперийн өнөөг хүртэл хадгалж ирсэн алтлаг шаргал чимэглэл бүхий цэргийн дүрэмт хувцас маягийн хүрэм үүнд багтжээ. Энэ хүрэм ойролцоогоор 200-400 мянган паундын үнэ хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн дуудлага худалдаагаар түүний "Thriller" аялан тоглолтын үеэр өмсөж байсан улаан хүрэм болон өөрийн гараар бичсэн "Beat It" дууны үгтэй цаас борлуулагдана. Түүнээс гадна “Beatles”, “Oasis” зэрэг хамтлаг, дуучдын 350 гаруй эд зүйлсийг борлуулах ажээ. Тухайлбал “Beatles” хамтлагийн гишүүн Жон Ленноны чанга яригч, Oasis хамтлагийн гитарчин Ноэл Галлахерын гитар зэрэг багтсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.