images

Египетэд дэлхийн хамгийн том музей ажиллаж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-17


   Египетийн Их Музей (Great Egyptian Museum) өчигдөр туршилтын журмаар 12 үзэсгэлэнгийн танхим ажиллуулж эхлэв. Аялал жуулчлалын хамгийн алдартай газар болох Гиза хотын Их пирамидаас хоёр км-ийн зайд тэгш тал дээр байрлах энэхүү музей нь нийт 480 мянган м.кв талбай бүхий дэлхийн хамгийн том музей болж байна. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр, 20 гаруй жил үргэлжилсэн музейн барилгын ажилд одоогийн байдлаар нэг тэрбум гаруй доллар зарцуулаад байна. COVID-19 цар тахал зэрэг янз бүрийн шалтгааны улмаас музейн нээлтийн ажиллагааг удаа дараа хойшлуулсаар ирсэн бөгөөд албан ёсны нээлтийн тов хараахан гараагүй байна. Каир хотын Тахрирын талбай дахь Египетийн үндэсний музейн загвараар бүтээгдсэн энэхүү байгууламж албан ёсоор нээгдсэнээр эртний Египетийн 100 мянга гаруй эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлэх ажээ. Мөн Египетийн 12 дугаар фараон Тутанхамоны булшнаас олдсон 5000 орчим үзмэр музейд тавигдах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.