Казахстан улс БРИКС-т элсэхгүй
Анд нөхдийн мэдээ
2024-10-17
Казахстан улс БРИКС-т элсэхээс татгалзаж байгааг өчигдөр тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Берик Уали мэдэгдлээ. Түүний хэлснээр тус улс энэ холбоонд элсэх хүсэлт гаргахаас энэ удаа түдгэлзэхээр шийдвэрлэсэн бөгөөд ойрын ирээдүйд ч энэ байр сууриа баримтлахаар болжээ. Казахстаны эрх баригчдын энэ шийдвэр нь гишүүнчлэлийн асуудал хийгээд тус холбооны хөгжлийн ирээдүйг судалж үзсэн олон үе шаттай үйл явцын үр дүнд гарсан байна. Улмаар Казахстан улс НҮБ-аас өөр сонголт шаардлагагүй бөгөөд хангалттай олон тал бүхий олон улсын байгууллага гэж үзсэн гэнэ. “Олон улсын амин чухал бүхий л асуудлыг хэлэлцэх бололцоотой, хэлэлцэх ч ёстой талбарын хувьд НҮБ-аас өөр сонголт одоогоор байхгүй гэдгийг ерөнхийлөгч нэг бус удаа цохон тэмдэглэсэн” хэмээн Б.Уали хэлжээ. НҮБ-д өөрийн гэсэн сул тал бий боловч өөр ийм байгууллага байхгүйг харгалзан үзээд олон улсын хамтын нийгэмлэг энэ байгууллагыг дэмжих хэрэгтэй хэмээн К.Токаевын хэлснийг хэвлэлийн төлөөлөгч мөн уламжилсан байна. Өнгөрөгч долоодугаар сард Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинь Казахстан улсыг БРИКС-т элсүүлэх талаар санаа бодлоо илэрхийлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.