images

АНУ: Онгоцны жолоочийн бие муудахад эхнэр нь онгоцыг аюулгүй газардуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-16


   АНУ-ын Лас Вегас хотод үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэгэн эр бага оврын онгоц жолоодож яваад гэнэт бие нь муудахад хамт явсан эхнэр нь онгоцыг жолоодож аюулгүй газардаж чаджээ. Холбооны Нисэхийн удирдах газрын (FAA) хэвлэлийн мэдээнд дурдсанаар тухайн үед үл хөдлөх хөрөнгийн бизнесмен А эхнэрийн хамт хоёр хөдөлгүүртэй Beechcraft King Air 90 онгоцоор Невада мужийн Хендерсон хотоос Калифорни мужийн Монтерей руу нисч явсан бөгөөд нислэгийн үеэр гэнэт зүрхний шигдээс болж бие нь муудан жолоодлогоо алдсан байна. Өмнө нь онгоц жолоодож үзээгүй түүний эхнэр удирдлагын цамхгаас холбоогоор дамжуулан онгоцыг буулгахад тусламж үзүүлэхийг хүссэн бөгөөд нислэгийн удирдагч түүнийг хамгийн ойрын нисэх буудал руу хөтөлсөн байна. Ингэх явцдаа түүнд онгоцыг хэрхэн жолоодохыг зааж өгчээ. Улмаар уг эмэгтэй зааврын дагуу онгоцыг жолоодсоор нисэх буудалд буусан бөгөөд онгоц газардсан даруйд яаралтай тусламжийн ажилтнууд ирж нөхрийг нь эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас барсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.