images

“Apple” компани жижиг "iPad" гаргажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-16


   АНУ-ын “Apple” компани “iPad”-аа мини буюу жижиг хувилбараар гаргаснаа өчигдөр зарлалаа. А17 про процессортой “iPad Mini” нь “iPhone 15 Pro” гар утастай ижил чиптэй ажээ. “Apple” компани 2021 оноос “IPad Mini” гаргаж байгаа бөгөөд 2022 онд борлуулалт нь 24 хувиар нэмэгдэж байсан юм. 8.3 инч дэлгэцтэй, “Apple Pencil Pro” шинэ үзгийг дэмждэг жижиг таблет нь цахим ном уншдаг, тэмдэглэл хөтөлдөг хүмүүсийн хэрэглэх дуртай загвар ажээ. “iPad Mini” энэ сарын 23-наас эхлэн дэлгүүрүүдэд 499 долларын үнээр худалдаалагдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.