Японы парламентын сонгуульд 314 эмэгтэй өрсөлдөж байна
Анд нөхдийн мэдээ
2024-10-16
Японы парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын сонгууль энэ сарын 27-нд болох гэж байгаа билээ. Тэгвэл тус улсын тэргүүлэх Либерал ардчилсан нам, сөрөг хүчин болох "Үндсэн хуулийн ардчилал" намаас эмэгтэйчүүдийн оролцоог хүчтэй дэмжиж байгаа тул энэ сонгуульд 314 эмэгтэй нэр дэвшиж буй түүхэн үйл явдал болж байна. Үүний өмнө 2009 оны сонгуульд 229 эмэгтэй нэр дэвшсэн нь дээд амжилт байжээ. Дэлхийн эдийн засгийн форумын жендерийн зөрүүтэй байдлын индексээр тус улс үргэлж хойгуур жагсдаг бөгөөд энэ жилийн тайланд гэхэд 146 орноос 118-д орсон юм. Тиймээс улс төрийн орчинд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.