images

1121 кг жинтэй хулуу тариалж дэлхийн аварга болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-16


   АНУ-ын Минессота мужийн иргэн, 44 настай Трэвис Гингер Хойд Калифорнийн Халф Мүүн Бэй хотод болсон хүнд жинтэй хулуу шалгаруулах ДАШТ-д ээлжит удаагаа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил 1247 кг буюу 1.2 тонн жинтэй хулуу хурааж дэлхийн дээд амжилт эвдсэн бол энэ удаа 1121 кг буюу 1.1 тонн хулуу хураажээ. Тэрбээр хулуугаа эрүүл хөрсөнд сайн бордож тариалан дээд амжилт дахин эвдэхдээ анхаарсан ч энэ намар хүйтэн, ихээхэн бороотой байсан нь мөн ийм ургац авахад нөлөөлсөн тухай хэвлэлийнхэнд ярьсан байна. Халф Мүүн Бэй хотод 35 цаг явж авчирсан аварга хулуугаа тэрбээр Өмнөд Калифорнид аваачин сийлбэрчдийн багт үлдээх гэнэ. Сийлбэрчид Хэллоуины баярт зориулж хулуун дээр 3D сийлбэр хийх аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.