Ватиканы Гэгээн Петрийн сүм 260 жилийн дараа их засвар хийж байна
Анд нөхдийн мэдээ
2024-10-10
Италийн Ватикан дахь Гэгээн Петрийн Балдачино сүмийн засварын ажил хийгдэж байна. Италийн уран барималч Жиан Лоренцо Бернини (1598-1680) есөн жилийн турш хөдөлмөрлөсний эцэст барьж дуусгасан Балдачино сүм нь Есүсийн шавь, анхны пап лам Гэгээн Петрийн булшин дээр барьж байгуулсан хүрэл байгууламж юм. Энэ нь дөрвөн багана бүхий барокко соёлын хэв маягийг илэрхийлдэг сонгодог бүтээл гэж үнэлэгддэг ажээ. Ватикан 25 жилд нэг удаа тохиодог католик шашинтнуудын ариун жилийн баярыг 2025 онд тэмдэглэхээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн уг сүмийн иж бүрэн засварыг эхлүүлсэн бөгөөд барилгын ажил дуусах шатандаа орж, энэ сарыни 27-ны өдөр нээлтээ хийж сүсэгтэн олонд танилцуулахаар ажиллаж байна. 1758 оноос хойш тус сүм анх удаа их засвар хийн бүрэн шинэчлэгдэж буй аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.