images

Меланиа Трамп Английн хаан III Чарльзтай санаа нийлдэг сайн нөхөд гэдгээ мэдэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-09


   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын эхнэр Меланиа Трамп Английн хаан III Чарльзтай үзэл санаа нэгтэй сайн нөхөд гэдгээ мэдэгдэв. Их Британийн “The Telegraph сонины мэдээлснээр, Меланиа Трамп өнгөрөгч 8-ны өдөр хэвлэгдсэн дурсамж номондоо III Чарльз хаантай захидал бичилцдэг тухайгаа дурдсан байна. Тэд 2005 онд Нью-Йоркт анх танилцаж, 2019 онд Меланиа тухайн үеийн ерөнхийлөгч нөхрийнхөө хамт Их Британид төрийн айлчлал хийх үед уулзаж ярилцаж байсан аж. Тэрбээр “Би III Чарльз хаантай дахин уулзсандаа үнэхээр баяртай байсан. Бид байгаль орчныг хамгаалахын төлөөх түүний үйлсийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн" гэжээ. Түүний нөхөр Д.Трамп мөн III Чарльз хаантай дотно харилцаатай бөгөөд өнгөрсөн долоодугаар сард Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа Их Британийн хаан түүнд захидал илгээж байжээ. Харин Меланиа дуртгал номондоо эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг баталгаажуулах ёстой хэмээн өгүүлж нөхрийнхөө байр суурийн эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Эмэгтэй хүн жирэмслэх шийдвэр нь өөрийн итгэл үнэмшилд үндэслэсэн байх ёстой бөгөөд Засгийн газрын аливаа дарамт шахалт, хөндлөнгийн оролцоогүй байх ёсгүй” гээд түүний үзэл бодлыг нөхөр нь ойлгож хүндэтгэдэг тухай өгүүлсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.