Нидерланд: Хог гэж андуурч хаясан зүйл нь үзэсгэлэнд тавьсан урлагийн бүтээл байжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-08
Нидерланд улсын Урлагийн музейд дэлгэн тавьсан шар айрагны лааз хэлбэрийн урлагийн бүтээлийг хог гэж андуурч хаясан байсныг олж авсан тухай “The Guardian” сонин мэдээлэв. Мэдээнд дурдсанаар, Лисе хотын LAM урлагийн музейд ажилладаг механикч музейн лифтэн дотор шар айрагны үрчийж хорчийсон хоёр ширхэг лааз байсныг авч хогийн сав руу хаясан байна. Гэтэл тэр нь лааз биш Францын уран барималч Александр Лабайгийн туурвисан урлагийн бүтээл байжээ. “Бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд” нэртэй энэхүү бүтээлийг урлаж гадна талаас нь нийлэг будгаар зурсан бөгөөд үүнийг хийхэд нэлээд их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагдсан болохыг музей ажилтан тайлбарлав. Музейн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр уг бүтээлийг цаашид ч олон газарт үзэсгэлэнд тавихаар төлөвлөөд буй аж. Гэтэл үүнийг мэдээгүй ажилтан хогийн саванд хаясан бөгөөд өглөө ажилдаа ирсэн куратор уг бүтээл алга болсныг анзаарч мэдэгдсэнээр эрэл хайгуул болж, хогийн саван дотроос олсон нь энэ байв. Тухайн ажилтанд ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй бөгөөд хэвлэлийн төлөөлөгч энэ тухайд "Тэр зүгээр л ажлаа хийсэн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.