Вьетнам: Энэ оны эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-10-08
Вьетнам улс энэ оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй гарч, Засгийн газар энэ оны өсөлтийг 7 хувьд хүргэхээ мэдэгдэв. Тус улсын ерөнхий сайд Фам Мин Тринх энэ онд дотоодын эдийн засгийн өсөлтийн хурдыг 7 хувиас дээш гаргах дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Экспорт, аж үйлдвэр үйлдвэрлэл хамгийн сайн үзүүлэлттэй гарч, экспорт 15.8 хувиар өссөн нь нийт эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлсөн байна. Харин өнгөрсөн хугацаанд “Яги” хар салхины улмаас 345 хүн нас барж, эдийн засгийн хохирол нь 3,3 тэрбум ам.доллар болжээ. Гэсэн хэдий ч 7, 8 дугаар сард хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбарын хурдацтай өсөлтийн ачаар хар салхины хохирлыг богино хугацаанд даван туулсан гэж Статистикийн газрын захирал Нгуен Тхи Хуон тайлбарлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.