images

Амьдралын чанар сайтай улсаар Дани тодров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-08


   “U.S News and World Report” маркетинг, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх компанийн амьдралын чанар хамгийн сайн орнуудын түвшинг тогтоосон судалгааны тайлан гарчээ. Энэ жилийн жагсаалтыг өнгөрөгч онд дөрөвдүгээрт бичигдэж байсан Дани улс тэргүүлсэн байна. Тус улс нь хамгийн өндөр татвар авдаг буюу орлогын 50 хувийг авдаг аж. Гэхдээ үүний хэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, хүүхдийн тэтгэмж, өндөр настны тэтгэвэр олгодог, оюутнууд их сургуульд үнэ төлбөргүй суралцахын хажуугаар суралцахад шаардлагатай зардлаа тэтгэлэг хэлбэрээр авдаг юм байна. Дэлхийн улс орнуудын амьдралын чанарын түвшин тогтоох судалгаанд 89 орны 17 мянган иргэнийг хамруулжээ. Судалгааг өнгөрөгч 3-5 дугаар сарын хооронд авч үр дүнд нь Дани, Швед, Швейцар, Норвеги, Канад, Финланд, Герман, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд тэргүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.