images

Дональд Трамп: Дахин засгийн эрхэнд гарвал Ойрх Дорнодод энх тайван тогтооно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-08


   АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Дональд Трамп Израиль-ХАМАС-ын дайн эхлээд нэг жил болж байгаа энэ өдөр үг хэлэхдээ "Дайн зогсохгүй байгаа нь манай улсын манлайлах чадвар муу байгаатай холбоотой" гээд, дахин засгийн эрхэнд гарвал Ойрх Дорнодод энх тайван тогтоох болно гэдгээ мэдэгдэв. Флоридад болсон арга хэмжээний үеэр тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд болсон халдлагыг онцолж “Хэрэв би ерөнхийлөгч байсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй байсан” гэжээ. Улмаар Жо Байдены засаг захиргааны үед АНУ-ын манлайлах чадвар хэтэрхий доройтсоныг тэмдэглэж, энэ нь ХАМАС бүлэглэл террорист ажиллагаа явуулах болсон шалтгаануудын нэг гэдгийг онцлон дурдсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.