Япон эмэгтэй нэг жилийн дотор 500 орчим сугалаанд хожжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-08
Япон эмэгтэй нэг жилийн дотор 500 орчим сугалаанд хожиж 10 сая иений шагнал хүртэн "Азын хатан хаан" хэмээн нэрлэгдэх болсон байна. Хонгконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Японы иргэн Канаэ Хираяама хэмээх эмэгтэй телевизийн нэвтрүүлэгт оролцож, нэг жилийн хугацаанд 500 сугалаанд хожсон тухайгаа яриад, сугалаанд хожих бяцхан нууцаасаа дэлгэсэн байна. Японд ихэнх компани маркетингийн нэг хэсэг болгон хонжворт сугалаа явуулдаг. Тэгвэл Хираяама гэр орныхоо ихэнх эд зүйлийг ийм сугалаагаар хожсоноо ярьжээ. Улмаар тогоо шанага, цайны аяга, тоглоом, иогийн дасгалын хэрэгсэл зэргийн огт мөнгө зарлагадахгүйгээр сугалаагаар авсан болохоо онцолсон байна. Үүнд 70 мянган иенийн үнэ бүхий цахилгаан халаагуур, 100 мянган иенийн үнэтэй ус цэвэршүүлэгч зэрэг багтана. Түүний хожсон хамгийн үнэтэй хонжвор нь 4 сая иенийн автомашин байсан бөгөөд энэ бүх Япон даяар цорын ганц байсан хонжвор ажээ. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр туршлагаасаа хуваалцаж, аль болох сугалааны тохирлын хугацааг тулгаж байгаад хамгийн сүүлд оролцох нь хожих магадлалтай байдгийг онцолжээ. Эцэст нь тэрбээр хичээл зүтгэл хамгийн чухал болохыг дурдсан байна. Хираяама өглөө бүр 6 цагт босож, гэр бүлийнхэндээ өглөөний цай бэлдэж, дараа нь хонжворт тохирлуудыг судалж, өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.