images

Швейцар, Итали улсууд хилийн зурвасаа яагаад дахин тогтоох болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-30


   Швейцар, Итали улсууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас, Альпийг дамнасан хилийн зурвасаа дахин тогтоохоор болжээ. Английн “The Guardian” сонины мэдээлснээр, Швейцарын засгийн газар өнгөрсөн 27-ны өдөр Италийн засгийн газартай хилийн зурвасыг дахин тогтоох гэрээ байгуулсан байна. Үүнд дөрвөн улирлын цанын баазаараа дэлхийд алдартай Швейцарын Церматт нутаг болон Италийн баруун хойд хэсгийн Аоста хот хоорондын хилийг шинэ гэрээний дагуу дахин тогтооно. Учир нь одоо байгаа хилийн зурвасыг Альпийн нурууны Маттерхорн уулын хяраар заагласан байсан бөгөөд энэхүү зурвас газарт тогтсон мөсөн голууд хайлж, газрын хэлбэр дүрс нь ихээхэн өөрчлөгдсөн тул хилийн зурваст өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан нь аж. Өнгөрсөн жил хайлж ширгэсэн Швейцарын мөсөн голын хэмжээ нийт мөстлөгийн дөрвөн хувийг эзэлж байна. Дээрх гэрээг Италийн Засгийн газар соёрхон баталсны дараа хоёр улсын хилийн зурвасыг дахин тогтоох гэрээ хүчин төгөлдөр болох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.