images

Бан Ги Мун Монголд айлчилна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-09


   НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирэх даваа гарагт манай улсад айлчилна. Тэрбээр Ази, Номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор ирэх юм. Бан Ги Мун нь 2006 онд анх удаа БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009, 2019 онуудад  айлчилж байсан юм. Тэрбээр төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мун” санг байгуулан ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.