Энэ онд 185 га газрын ойн хортон хөнөөлт шавжийг устгана
Чихэнд чимэгтэй
2023-05-30
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал, улсын хэмжээнд 185 га газарт ойн хортон хөнөөлт шавж устгах ажлыг хэрэгжүүлэх гэнэ. Манай орны хувьд 729 мянган га талбай ойн хортон, хөнөөлт шавжийн голомттой байгаа ажээ. Үүнээс 2023 онд 185 мянган га газарт ойн хортон хөнөөлт шавж устгах ажлыг хэрэгжүүлэх тендер зарлагдсан юм. Мөн БОАЖЯ-наас ерөнхийлөгчийн дэмжлэгээр Хар ус нуурын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүлснээс гадна Монгол орны баруун бүс дэх томоохон нуурууд болох Хар нуур, Дөргөн нуур, Чоно харайх гол, Буянт, Ховд зэрэг гол нууруудын усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх чиглэлээр ажиллана гэж тус яамны усны газраас мэдээлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.