Киргиз улстай банк санхүүгийн салбарт хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-05-30
Монголбанк Киргиз улсын банк хоорондын процессингийн төв болох “IPC” компанитай санхүүгийн салбарын дижитал шилжилтэд чиглэсэн санамж бичгийг байгуулжээ. Тус хамтын ажиллагааны санамж бичигт манай улсын банкны салбарын төлөөлөгчид Киргизийн нийслэл Бишкек хотноо ажлын айлчлал хийх үеэрээ гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ингэснээр хоёр улс төлбөрийн системийн чиглэлээр мэдлэг туршлага солилцох, үндэсний брэнд карт болон Киргизийн эл картыг харилцан зөвшөөрөх, хүлээн авах зэргээр хамтран ажиллах юм байна. Дашрамд дурдахад, Киргизийн Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийж, гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор болжээ. Энэ айлчлал Киргизийн Гадаад хэргийн сайдын 10 жилийн дараа хэрэгжиж буй үйл хэрэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.