images

Азийн физикийн олимпиадад ашигласан төхөөрөмжүүдийг сургуулиудад өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-26


    Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус олимпиадад 27 орны 240 орчим сурагч оролцож байгаа юм. Манай улс олимпиадад зориулан сурагчдын даалгавар гүйцэтгэхэд шаардлагатай хоёр төрлийн 600 ширхэг тоног төхөөрөмж, хэмжилтийн 150 багажийг Тайван улсад захиалж хийлгэжээ. Иймд туршилтын даалгавар нь өндөр нарийвчлалтай хэмжилт хийх, зүй тогтлыг олох, таамаглал дэвшүүлэх, туршилтаар батлахад чиглэж байгаа ажээ. Олимпиадыг дуусахаар шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь  ЕБС-иудад олгож, хүүхдүүд физикийн хичээлдээ ашиглах боломжтой юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.