images

Ерөнхийлөгч “Тамгагүй төр” жүжгийг тоглох Колизей театрт зочилжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-11


     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британийн хаан III Чарльзийг хаан ширээнд залах  ёслолд оролцох үеэрээ “Монгол хаан” жүжгийг тоглох Колизей театрт зочилжээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг тус театрт ирэх 11 дүгээр сард англи хэл дээр “Монгол хаан” нэрээр тоглож эхлэх бөгөөд ерөнхийлөгч ийнхүү бэлтгэл ажилтай нь танилцсан байна. 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн баг 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2 хүртэл тус театрт тоглох юм. Мөн ерөнхийлөгч Их Британид байх хугацаандаа “Илгээлт 2100” хөтөлбөрт шалгаран тус улсад суралцаж буй 29 оюутантай уулзжээ. Оюутнуудын 15 нь дэлхийн 100 шилдэг их сургуулийн нэг Бристолийн их сургуульд сурч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.