images

Да Винчигийн агууг Монголдоо үзэхүй

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-04-20


     Леонардо Да Винчи агуу “Мона Лиза”-г зурсан. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь тэрбээр суут зураач төдий байсан бус агуу инженер, эрдэмтэн, судлаач, зохион бүтээгч байв. Тэгвэл ирэх 22-ны өдөр Монголын уран зургийн галерейд гарах гэж буй “Да Винчи иммерсив” үзэсгэлэн гоё үзэсгэлэн төдий ч бус үзээд гайхах, амрах, баясах, танин мэдэх, урлаг хийгээд сэтгэлзүйн хүртэл таашаал авч болох маш олон талтай өдөрлөг болох нь ээ. Яг Да Винчи өөр шиг нь.

     Ийм олон талтай тул GO’ALL гэж нэрлэсэн энэхүү үзэсгэлэн-өдөрлөгийг “Мобиком групп тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын төслүүдийг танилцуулах Go’all төслийнхөө хүрээнд ганцхан өдөр нийтэд үнэ төлбөргүйгээр хүргэж байна. Урлаг + Хөгжим + Сэтгэлзүйн хөтөлбөртэй энэ интерактив өдөрлөгт гэр бүлээрээ ирэхийг зохион байгуулагчид нь урьж байгаа ажээ. Учир нь энэ өдөрлөг Да Винчигийн зөвхөн уран бүтээлийн үзэсгэлэн биш тул бага насны хүүхдүүдээс өгсүүлээд идэр залуус, эцэг эхчүүд гээд бүх насныханд зориулсан тусгай арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.   

GO’ALL ӨДӨРЛӨГТ ИРСЭН ХҮН ЮУ ҮЗЭХ ВЭ?

“Да Винчи иммерсив үзэсгэлэн

Леонардо Да Винчиг уран бүтээлч төдийгүй агуу суут  хүн талаас нь танилцуулсан үзмэрүүдийг үзэж, харж, хүрч, сонсож, бүр барьж, хөдөлгөж бодитоор үзэж болно.  

“Фантазиа студийн хөгжмийн үзүүлбэр

Алдарт Pixar, Ghibli, Marvel студийн хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглодог Фантазиа студийн уран бүтээлчдийн төлөөлөл симфони хөгжмийн гайхалтай хөг эгшгээр танхимыг дүүргэж, таны сэтгэлийг баясгана.   

Гэр бүлийн гишүүн бүрд тохирсон энтертэйнмэнт хөтөлбөрүүд

Эцэг эхчүүд хүүхдүүддээ “Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг”-т бүртгүүлснээр, үлгэр сонсгох төдий бус үлгэрийн үйл явдалд оролцуулж үзээрэй.    

Хүүхдүүдтэйгээ зураг зурж, ном уншин, Да Винчигийн алдарт гүүрийг эвлүүлж үзэх хүүхдийн булан нээлттэй.

Урлаг сонирхдог аав ээжүүд Да Винчи иммерсив” үзэсгэлэнгийн санаачлагч, урлаг судлаач Н.Оргилболд, М.Амина нарын тавих Сэргэн мандалтын үеийн урлагийн лекцийг сонсох боломж байна.

Аав ээжүүд богино хугацаанд стрессээ бууруулж, сэтгэлзүйгээ анагаая гэвэл “Хандлагаар анагаахуй” хөтөлбөрийг сонирхоорой.

Энэ бүгд үнэ төлбөргүй.

Амралтын өдрөө зүгээр нэг сайн өдөр биш танин мэдэхүй, урлаг, сэтгэлзүйн амралтын өдөр болго. Гэр бүлээрээ GO’ALL!!!  

22-ны өдрийн 11 цагт эхлэх хөтөлбөрийн агуулга:

  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.