АНУ: Зудад нэрвэгдсэн малчдад туслахад 900 мянган ам.доллар зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-04-20
АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан манай улсад зудын эрсдэлийг бууруулахаар 900 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тусламжаар гамшигт хамгийн их өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд малын тэжээл, бэлэн мөнгө олгох юм. Ингэснээр өнөө жил АНУ-ын Засгийн газраас манай улсад энэ чиглэлээр үзүүлж буй тусламжийн хэмжээ нэг сая ам.доллар болж байна. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган "Бид Монголд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн ширүүн зудын гэрч болж байгаа бөгөөд Монголын ард түмэнд амьжиргаагаа сайжруулж эргэн сэргэхэд нь туслахын төлөө ямагт хамт байна" гэжээ. Зудын гамшигт хариу арга хэмжээ авах төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 2010 оноос хойш хэрэгжүүлсээр ирсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.