images

Хорватын их сургуульд жил бүр таван монгол оюутныг тэтгэлэгтэй суралцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-20


     Монгол улсын Гадаад харилцааны яам, Хорват улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 17-ны өдөр Загреб хотноо боллоо. Тус уулзалтаар талууд Монгол, Хорватын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, зам тээвэр, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар онцолж “Ойн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн төслийг Хорватын Гадаад хэргийн сайд танилцуулсан байна. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Загреб хотноо ажиллах үеэрээ Хорватын Шинжлэх ухаан, боловсролын сайдтай уулзаж “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Үүний дүнд Хорват улсын их сургуульд тав хүртэлх оюутан жил бүр тэтгэлэгт хамрагдах боломжтой болжээ. Одоогоор Монголын таван оюутан Загребын их сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа аж. Энэ жил манай улс Хорват улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.