Монгол улс Энэтхэгт төрийн цахим үйлчилгээний тав дахь цэгээ нээлээ
Чихэнд чимэгтэй
2023-04-19
Манай улс төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “Хурдан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Энэтхэг улсын ЭСЯ-нд энэ дөрөвдүгээр сарын 13-ны өдөр төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээжээ. Ингэснээр тус улсад ажиллаж, амьдарч буй Монголын иргэд төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдэд операторын горимоор авах ба цаашид үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим үйлчилгээг авдаг болох гэнэ. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарч нийт 47 улсад “Хурдан” цэгийг байгуулахаар төлөвлөснөөс БНСУ-ын Сөүл, Бусан хотод гурав, Австрийн Вена хотод нэг цэг нээсэн бол Дели хотод тав дахь цэгийг ийнхүү нээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.